Powered By Blogger

Monday, February 7, 2011

Системийн шинжилгээ

Системийн шинжилгээний эхлэлийг 1890 он буюу Фредрик Тейлорын /Frederick Winslow Taylor 1856 – 1915/ зарчимтай холбон үздэг. Энэ зарчимын хандлага нь хүн хүчийг үр ашигтай зарцуулахад чиглэгдсэн байна. Гэхдээ Тейлоризмд дутагдалтай талууд байсан ба хүний зөвхөн физилогийн чадавхийг чухалд үзэж, ажлын сахилга батыг орхигдуулсан, ямар нэг удирдлагын шийдвэр хэрхэн гаргахыг авч үзээгүй юм. 1940 оны үед Тейлорын онол Маслов, Грегор, Ликерт, Шейны онолоор өөрчлөгдсөн. Тэд сэтгэл зүйн хэрэгцээнд тулгуурлан хүмүүсийг зохион байгуулалтын иерархи төвшинөөр дүрсэлсэн. Дэлхийн I дайны нөлөөгөөр хөдөлмөр хөнгөвчлөх, автоматжуулалт гэсэн ойлголт бий болжээ. Үүний үр дүнд барааг түргэн, хямд өртөгтэйгээр үйлдвэрлэх болсон байна. Энэ байдал 1950-иад он хүртэл үргэлжлээд 1960 оноос системийн шинжилгээ хийх эрин үе эхэлсэн гэж үздэг. Системийн шинжээч энэ үед зэр зэвсэгийн системд үнэ ашгийн шинжилгээ хийж бараа материал, хөрөнгө хянах техникийг ашиглан зэр зэвсэгийг хаана хичнээн хэмжээгээр хадгалсаныг тогтоодог байсан байна. Харин компьютер бий болсоноор компьютерийн тусламжтайгаар асуудлын шийдэх арга замыг хайх болжээ. Ингэж системийн шинжээчдийн ажлын хандлагад шинэ өөрчлөлт бий болсон юм. Компьютерийн ухааны салбар харьцангуй залуу салбар боловч асар хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулж өнөөгийн түвшинд системийг хөгжүүлэх нэлээд хэдэн аргачилалууд бий болсон байгаа ба зарим аргачилууд нь хэд хэдэн шат дамжсан нэлээд боловсронгуй гэгдэх аргачилалууд байгаа юм. Өнөөдөр манайд стандарт болж тогтсон арга хэрэгсэл байхгүй байгаа ба сонгодог төслийн загварыг ихээхэн хэрэглэж байна.
Систем гэдэг нь нэг талаас байгууллагын болон түүний асуудлуудыг шийдвэрлэх арга зам, хэрэглэгдэх техникийн олонлог, нөгөө талаас тодорхой нэгж хэсгүүдийн хооронд бий болсон харилцаа холбоо юм. Мөн системийн оршин байх үндэс нь систем нь нэг буюу түүнээс дээш зорилгод хүрэхээр загварчилагдсан байдагт оршино.

Энд дурдагдсан нэгж хэсэг, харилцан холбоо, шийдвэрлэх арга зам буюу хэрэглэгдэх техникийн олонлог гэсэн ойлголтуудыг Системийг хөгжүүлэх олон арга зүйн тусламжтайгаар тодорхойлж системд шинжилгээ, загварчилгаа хийж байгаа билээ. Системийг хөгжүүлэх арга зүйн ач холбогдол түүгээр хийгдэх үйлдлүүд нь тодорхой боловч ямар аргачилал, хэрэгсэл ашиглан тавигдсан бодлогын хэрхэн, яаж шийдэж байна вэ гэдэг нь чухал асуудал болон тавигдаж байгаа юм.

Объект хандлагат болон уламжлалт арга зүйн боломжууд.
Шинжилгээ Зохиомж Кодчилол Боломж
1.Уламжлалт-Уламжлалт-Уламжлалт-Их
2.Уламжлалт-Уламжлалт-Объект хандлагат-Бага
3.Уламжлалт-Объект хандлагат-Объект хандлагат-Дунд
4.Объект хандлагат-Объект хандлагат-Объект хандлагат-Их
5.Объект хандлагат-Объект хандлагат-Уламжлалт-Муугүй
6.Объект хандлагат-Уламжлалт-Уламжлалт-Дунд
Боломж гэдэг нь сайн систем гарах боломж нь юм.

Жич: Дээр зурагт үзүүлсэн ОРОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-ГАРАЛТ гэсэн загвар нь үнэхээр гайхамшигтай загвар юм. Би өөрийн заадаг бүх хичээлийн эхэнд, дунд, төгсгөлд ерөөсөө энэ загварыг бүх боломжит хувилбарыг их яридаг. Жишээ нь програм бичиж сурч байгаа оюутнуудад Оролт-Гаралт эсвэл Гаралт – Оролт гэдэг загвараар дадлага хийлгэх, хичээл заах нь тохиромжтой байдаг. Ө.х бүх оролтын өгөгдөл хэрхэн бэлдэх /хувьсагч зарлах, яагаад зарлаж байгаа, яагаад төрөл гэдэг ойлголт байдаг гэх мэт/ дараа нь ямар нэгэн боловсруулалтгүйгээр зөвхөн үр дүнг ойлгуулах. Энэ нь гаралтын файл эсвэл гаралтын үр дүнгийн төсөөлөл бий болгох аргачилал юм уу даа. Дараа нь өөр нэг бодлогын даалгаврын хувьд эхлээд гаралтыг бэлдээд оролт нь ямар байх талаар төсөөлөл бий болгох гэх мэт. Ерөнхий боловсролоос сурагчдад мэдлэгийг олгох гол суурь нь x,y-н аль нэг нь мэдэгдэж байхад нөгөөгийн утгыг олох бодлогын даалгавар байдаг биз дээ. Тэгвэл энэ л жижиг /том шүү/ дүрмийг дээрх загварт ашиглан төрөл бүрийн хувилбараар хэрэглэх нь их зүгээр санагддаг юм. Энэ талаар буюу “Програмчлалын хэл заах нь бас сурах нь” гэдэг сэдвээр би энэхүү блогтоо дараа нь маш тодорхой бичих болно.

Товчлол:
1. Системийн шинжилгээ бол компьютерийн ухаан гарч ирэхээс бүр өмнө бий болсон. Тийм ч учраас системийн шинжээч хүнд олон төрлийн ур чадвар шаардагддаг. Харин компьютер, мэдээллийн технологитой холбоотойгоор системд шинжилгээ хийх хэв маяг өөрчлөгдөж, үр дүн маш гайхамшигтай болсон.
2. Өөрийн мэддэг, илүү ашиглаж чадах кодчилох хэрэгсэлээс ихээхэн хамаарч шинжилгээ зохиомж хийх сонголтыг хийх хэрэгтэй юм.
3. Аливаа системд шинжилгээ хийж сурахад
- Системийн үндсэн тодорхойлолтыг эхлээд “цээжил”, дараа нь үг бүрийг нь
бясалгаж бодох хэрэгтэй. Ө.х системийг аль хэсгийг дэд систем, аль хэсгийг бүрэлдэхүүн хэсэг, аль хэсгийг элемент гэх вэ гэдэгт тодорхойлолт өгөх хэрэгтэй.
- Энгийн загваруудыг эхлээд маш сайн хэрэглэж сур. (О-Б-Г)
- Янз бүрийн хэрэгсэл програмуудын аль нэгийг төгс эзэмш.
4. Системийн шинжилгээ гэдэг нь мэдээлэл цуглуулах, задлах, нэгтгэн дүгнэх гэсэн ойлголт юм.

No comments:

Post a Comment